top of page

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бодит хугацаанд мэдээллэх, оновчтой замыг зөвхөн танд санал болгох ЗАМНАЛ гар утасны апп

ТҮГЖРЭЛ БОЛ АСУУДАЛ – ЦАГ БОЛ АЛТ

ЭНЭ БОЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ТӨСӨЛ

 

Замнал апп нь хотын түгжрэлийг бууруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой эрдэм шинжилгээ, инновацийн төслийн хүрээнд хөгжүүлж байгаа гар утасны апп юм.

Замын хөдөлгөөнд оролцогч таны ЗАМНАЛын өгөгдөл хамгийн чухал тул таныг энэ төсөлд оролцож өөрийн хувь нэмрийг оруулахыг урьж байна.

Services
Таны байршил

Та өөрийн очих газрыг  газрын зураг дээр тодорхойлж, тухайн байршил хүртэлх зай, хугацааг харах боломжтой. Мөн хадгалагдсан байршлуудын мэдээллийг харах боломжтой.

Замналын түүх

Та өөрийн байршлаас гэр, ажил хүртэлх  замналын мэдээллийг харах. Мөн замналуудыг хадгалах боломжтой.

Та гэрээсээ хэзээ гарвал хугацаа хэмнэх вэ?

Ажлаас яг одоо гарахад хэр хугацааг түгжрэлд алдахаар байна?

Апп таны явсан замналын өгөгдлийг боловсруулж ЗӨВХӨН танд мэдээллэнэ.

Замын түгжрэлийн бодит мэдээлэл

Энэ аппыг гар утсандаа суулгаснаар таны тээврийн хэрэгслээр зорчих үеийн замын бүртгэлийг хөтөлдөг.

Таны болон бусад хэрэглэгчдийн замналын өгөгдлийг цуглуулан ИХ ӨГӨГДӨЛ үүсгэж бодит хугацаанд тухайн замд замын түгжрэл ямар байгааг, хаашаа явахад хэр хугацаа зарцуулахыг өгөгдлийн шинжилгээний аргад үндэслэн танд шуурхай мэдээллэнэ.

 

ЗАМНАЛ хэрхэн ажилладаг вэ?

Хувийн нууцыг хэрхэн хангах вэ?

  • Апп зөвхөн замналын өгөгдлийг бүртгэдэг тул таны хэн гэдгийг мэдэхгүй

  • Бид таны өгөгдлийг бусдад дамжуулахгүй, зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглана

  • Таны өгөгдлийг бусад зорчигчдын замнал өгөгдөлтэй нэгтгэж боловсруулна

  • Та гар утасны хэлний тохиргоо хэсэгт Монгол хэлийг нэмсэн байх

  • Та аппд GPS байршлыг авахыг зөвшөөрөх

  • Та гар утасныхаа GPS тохиргоог асаалттай байх

  • WiFi, 3G сүлжээнд холбогдон өгөгдлөө дамжуулж байх

  • Android OS 4.1 дээш төхөөрөмжтэй байх

Төсөлд оролцох?

Condition
Download

ТАТАЖ АВАХ

Одоогоор зөвхөн андройд үйлдлийн системтэй гар утсанд зориулсан хувилбарыг хөгжүүлсэн бөгөөд Android OS 4.1 болон түүнээс дээш хувилбартай гар утсанд татаж авах боломжтой

  • Таны өгөгдлийг WiFi, 3G сүлжээгээр авна

  • Өдөрт бүртгэсэн өгөгдлийг сүлжээнд орсон үед чинь авдаг

  • Бүтэн өдөр бүртгэхэд ердөө л 1KB өгөгдөл авна

  • Задгай дата хэрэглээгээр тооцоход ~0.09 төгрөг

Өгөгдлийн хэмжээ
bottom of page